Л.Ганбаатар: Олон улсын нисэх онгоцны буудалд сүүлийн 3 жилийн байдлаар ХАЛААСНЫ ХУЛГАЙ гараагүй

2018 оны 5 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо.
Энэхүү өдөрлөгөөр тус нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулж буй Цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Хилийн 0218-р анги, Гадаадын иргэн харъяатын газар, МИАТ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн найман байгууллага оролцож, үйл ажиллагааг сурталчилан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ажиллалаа.

Arslan.mn
Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ЦЕГ-ын харъяа “Сүлд” чуулган тоглолтоо иргэд олон нийтэд сонирхууллаа.
Мөн Цагдаагийн байгууллагаас  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар иргэд, албан хаагчдад мэдээлэл өгсөн цогц үйл ажиллагааг зохион байгууллаа.

Arslan.mn

Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар:

Arslan.mn
Өнөөдрийн өдөрлөг хүн олонтой өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Чингис хааны Олон улсын нисэх онгоцны буудалд  сүүлийн 3 жилийн байдлаар халаасны хулгай гараагүй тоо баримт байна. Манай цагдаагийн хэлтсийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. ЦЕГ-аас бидний үйл ажиллагааг  дэмжих чиглэлээр хар тамхитай тэмцэх шинэ аппарат хүлээлгэн өглөө. Энэ нь хилийн цэрэг, гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд маш том ололт болж байна.

Монгол улсын үйлчилгээний гавъяат ажилтан, Буянт-Ухаа гаалийн байцаагчийн дарга С.Цэцгээ:

Arslan.mn
Өнөөдөр манай гаалийн газрын хамт олон Буянт-Ухаагийн гаалийн газарт төрийн болон төрийн бус албан байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Ялангуяа цагдаагийн байгууллагатай олон жил хамтарч ажиллаж байна. Бид нар Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлдэг бол цагдаагийн байгууллагын хамт олон бидний найдвартай, түшиг тулгуур болж ажилладагт нь бахархдаг. Цагдаагийн байгууллагатай үйлчлүүлэгчдийн тав тухтай, аюулгүй үйлчлэхийн төлөө хамтарч ажилладаг. Өнөөдрийн энэ нээлттэй хаалганы өдөрлөгөөр  төрийн алба нийтэд хүртээлтэй байгаагийн ил тод жишээ гэж бодож байна.

ЦЕГ-ын “Сүлд” чуулгын олон нийттэй харилцах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Нямцэцэг:

Arslan.mn
ЦЕГ-ын “Сүлд” чуулгаас алба хаагчдын урам зоригийг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үргэлж тантай хамтдаа соён гэгээрүүлэх” өдөрлөгийг 2017 оноос эхлэн зохион байгуулж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 20 гаруй цагдаагийн газартай, орон нутагт 10 гаруй цагдаагийн газартай хамтран  зохион байгуулсан.
Өнөөдөр 33 дахь удаагаа  Иргэний нисэхийн Цагдаагийн хэлтэстэй хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөг зөвхөн иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэс төдийгүй Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд хамтран оролцож байгаагаараа нэлээд онцлогтой боллоо.

Мөн өнөөдрийн өдөрлөгөөр хэлтсийн шилдэг алба хаагч Цагдаагийн дэд ахлагч н.Болдыг алдаршуулж, хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэх ахлагч н.Бадрахад хүндэтгэл үзүүлж талархал илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57045
3 эможи

keyboard_arrow_up