“ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? оюутны тэмцээн-2018“ өнөөдөр эхэлнэ

2018 оны 5 сарын 09

No automatic alt text available.

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудын дунд “И-Баримтын хэрэгжилт зах, худалдааны төвүүдэд” сэдэвт уралдаант тэмцээнийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо хамтран энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Татвар төлөгчдийн татвараа өөрөө тодорхойлон үнэн зөв төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх” ажлын хүрээнд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд:

  • Хөдөөаж ахуйн их сургуулийн “ЗУРГААН БЭРХ” баг;
  • Монгол Улсыних сургуулийн Бизнесийн сургуулийн “ИНФИНИТИ” баг;
  • Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн “ТЭМҮҮЛЭЛ” баг;
  • Олон Улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн МЭРГЭН баг;
  • Мандах бүртгэл их сургуулийн “МАНДАХ ТАКС” баг;
  • Мандах бүртгэл их сургуулийн “ТАТВАРЫН ТИНАНУУД” баг;
  • Улаанбаатар эрдэм их сургуулийн “ЭРДЭМ”баг;
  • Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн “ГЭГЭЭН ИРЭЭДҮЙ” гэсэн 6 сургуулийн 8 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Багууд “Нарантуул” Олон улсын худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид И-Баримтыг хэрэгжүүлээгүйгээс үүсэх эрсдэл, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар хүртэх үр өгөөжийг таниулж сурталчлах, Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсгийг танилцуулах зэрэг И-Баримтыг хэрэгжүүлэхтэй холбоотой даалгавруудыг хэрэгжүүлэх болно.

Тэмцээнд оролцож байгаа багууддаа амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57037
1 эможи

keyboard_arrow_up