Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2018 оны 5 сарын 09

Arslan.mn

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг  анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс,  бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм,  Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар  15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 10, 13-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57033
0 эможи

keyboard_arrow_up