Монголчууд орлогынхоо 4.5 хувиар төмөр хүлгээ “тэжээж байна”

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Монголчууд хамгийн багадаа орлогынхоо 4.5 хувийг шатахуунд зарцуулж байна. Энэ нь олон улсын дунджаас хоёр дахин их үзүүлэлт болж байгаа ажээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд гарт олгох сарын дундаж цалин 2017 онд 768 мянган төгрөг байсан байна. Харин төрөл, хэрэглээнээс хамааран суудлын автомашины сард зарцуулах шатахууны хэмжээ 20-60 литрээр хэмжигдэж байгаа аж. Хамгийн багаар тооцоход жолооч нар бодит орлогынхоо тав орчим хувийг шатахуунд зарцуулж байгаа юм. “Bloomberg”-ийн 61 оронд явуулсан судалгаагаар сүүлийн гурван сард шатахууны үнэ дунджаар 6.1 хувиар өсжээ. Монгол Улсын хувьд ч мөн адил хамгийн түгээмэл хэрэглэгддэг АИ-92 бензиний үнэ хоёрдугаар сараас хойш 70-100 төгрөгөөр буюу 6.1 хувиар өссөн байна. Гол ялгаа нь энэ хугацаанд Монголд цалингийн түвшин төдийлөн өсөөгүй юм.

Эдийн засаг нь хямралд ороод байгаа Грек улсад бодит цалингийнхаа 2.8 хувийг шатахуунд зарцуулж байгаа бол Япон, БНСУ-д орлогын нэг хувь орчмыг зарцуулж байгаа ажээ. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан орнуудаас мексикчүүд орлогынхоо хамгийн их хэсгийг буюу 3.8 хувийг шатахуунд зарцуулж байна. Тухайлбал, Мексикт шатахууны үнэ литр нь 1.1 ам.доллар буюу 2640 орчим төгрөгтэй дүйцэж байгаа бол харин Улаанбаатарт AИ-92 бензин 1730 төгрөг, АИ-95 бензин 2050 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57032
1 эможи

зочин
2018-05-09 09:12
Зээлийн хүү, шатахуун, даатгал, СӨХ-д хамаг мөнгө маань дуусч байна даа.
Zochin
2018-05-09 08:41
Bid chini hogjingui oron ch yum shig, buurai oron ch yum shig hirnee tor zasag, nefti importlogchdiin buyanaar ondor hogjiltei ornuudiin jishig unetei shatahuun heregelej bgaa sh de. Tor ba huviin hevshliinhen niilj bgaad ard tumnee shulj bayajin mongonii toloo uhen hatan orsoldoj, bainga l unee nemj, yaduu amidruulj bna shuu dee.
Зочин
2018-05-09 01:11
MASHIN L HAMAG ORLOGO
keyboard_arrow_up