Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч хүчтэй шороон шуургатай, нутгийн баруун хагаст сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгийн сав газар,  Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм,  Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Халх голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутггаар 26-31 хэм,   бусад нутгаар  11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  12-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56992
0 эможи

keyboard_arrow_up