Хэвлэлийн эрх чөлөө бол таны мэдэх эрх юм

2018 оны 5 сарын 07

 

1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин, "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийгтэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ дагуу 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхийнийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн түүхтэй юм. Тэгвэлэнэ өдрийг монгол улс 25 дэх жилдээ тэмдэглэж байна. Хэвлэл мэдээллийн хамгийн отгон салбар болох цахим сэтгүүлзүйн салбарт түүчээлэн үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо "Мэдэх эрх, таны эрх чөлөө” уриан дор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 100 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь бодлого, үйл ажиллагаандаа гишүүн сайтынхаа эрх ашгийг хамгаалах, үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээн дэлгэрүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

105 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбар хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу нэгдэж, хүчээ хавсаргаж байна. Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо нь Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Мэдэх эрх, таны эрх чөлөө” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөний тухай санал солилцлоо. Уг арга хэмжээнд сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн багш нар, УИХ гишүүд, дэд сайдууд, МСНЭ, МОСАХ, өдөр тутмын сонины холбоо болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56951
0 эможи

keyboard_arrow_up