Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрийг ӨНӨӨДӨР анх удаа тэмдэглэнэ

2018 оны 5 сарын 06

Arslan.mn

Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” арга хэмжээг маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Хаврын баярыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас санаачилж,  МЗХ, СУИС, Сити их Сургууль, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Дэлхийн паркуудын 7 хоногийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас энэ сарын 6-ны хооронд дэлхийн улс орнуудад төрөл бүрийн арга хэмжээ болж байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрөөр орон бүр өөрийн оронд зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг ажээ. Энэхүү Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нь энэ. Үзэсгэлэнгийн зорилго нь иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд оршиж байна. Уг арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёл, боловсролын салбарынхан уригдсан бөгөөд нээлтийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хийх юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56933
0 эможи

keyboard_arrow_up