Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

2018 оны 5 сарын 06

Arslan.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 7, 8-нд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм,  бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр. 22-24 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд, төвийн аймгуудын ихэнх нутаг,  баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар бороо, хур тунадас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 9,10-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56932
0 эможи

keyboard_arrow_up