ХААБ: Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ нэг кг нь 105 мянган төгрөгт хүрээд байна

2018 оны 5 сарын 04

Энэ долоо хоногт Хөдөө аж ахуйн биржид боловсруулаагүй бараан ноолуурын үнэ 2.1 хувиар буурч, нэг кг нь 95 мянган төгрөг боллоо.

Arslan.mn

Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ 2017 онд нэг кг нь 93 мянга 500 төгрөгт хүрч байсан бол энэ онд 105 мянган төгрөгт хүрээд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Хөдөө аж ахуйн биржид 550.6 тонн боловсруулаагүй бараан ноолуур арилжжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Мөн боловсруулаагүй цайвар ноолуурын үнэ 1.96 хувиар унаж, нэг кг нь 100 мянган төгрөг болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд 933.6 тонн боловсруулаагүй цайвар ноолуурын арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 315 тонноор бага дүн боллоо. Энэ долоо хоногт Хөдөө аж ахуйн биржид 17.8 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс 63 хувийг боловсруулаагүй бараан ноолуурын арилжаа дангаараа бүрдүүлжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56925
0 эможи

keyboard_arrow_up