ИХЭНХ НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ

2018 оны 5 сарын 03

Arslan.mn

-Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна-
Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй.

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс болон Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56817
0 эможи

keyboard_arrow_up