Н.Наранбаатар: Монголын соён гэгээрүүлэгчийн бүтээлээр дэлхийн бүсгүйчүүдийн галбирыг тодорхойлж байна

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

“Гэгээн Муза-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаанд зургаан төрлөөр өрсөлдөж буй “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ " 2018 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл болох "Өндөр Гэгээн" дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн.

Завхан аймагт нийт 15 удаа тавигдсан "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг Гэгээн Муза наадмын хоёрдугаар шатанд тэнцэж, зургаан төрөлд нэр дэвшээд байна. Энэ нь хэр хэмжээний чансаатай бүтээл болсныг илтгэж байгаа байх.

Өндөр Гэгээн бол Монголыг маань дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа танин мэдэхүйн ач холбогдолтой. Өнөөдөр Монголын соён гэгээрүүлэгчийн бүтээсэн урлалаар дэлхийн бүсгүйчүүдийн галбирыг тодорхойлж байна. "хэмээлээ.

Arslan.mn

Дашрамд дурдахад МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд  19:00 цагааас Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох юм байна.

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56802
1 эможи

keyboard_arrow_up