Р.Нямдорж: Цаашид Д.Дэнзэн бид хоёр бөхийн холбооны үйл ажиллагаанд оролцохгүй

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

Х.Баянмөнх аварга МҮБХ-ны эзэмшилд Монгол бөхийн өргөө байдаггүй гэдгийг сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийсэн билээ.  Монгол бөхийн өргөөг улсын төсвөөс 800 сая төгрөг гаргаж, иргэдээс 600 сая төгрөгийн хандив цуглуулж, нийт 1.4 тэрбум төгрөгөөр барьсан. Гэтэл тус байгууллагын 1015206 гэсэн дугаартай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил хаана харьяалагдаж байгааг Улсыг бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс тодруулсан ч бүртгэл нь олдоогүй аж.
Харин энэ талаар  Бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүний албыг хашиж байсан Д.Данзан болон улсын заан Д.Мягмар  өнөөдөр хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж " 1990 оны хоёрдугаар сард Улсын заан Давааням МҮБХ-г байгуулах санаачилга гаргаад миний бие Данзан, Мягмар, Даваасамбуу, Давааням нарын таван хүн зуун төгрөг нийлүүлж уг байгууллагын анхны санхүүжилтийг гаргаад тамга тэмдгээ хийлгэж байсан. Энэ утгаараа биднийг МҮБХ-г үүсгэн байгуулагчид гэж үздэг.

Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан 6-р их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон.

Цаашид Д.Дэнзэн бид хоёр бөхийн хөгжилд гар  бие оролцоно. Харин холбооны үйл ажиллагаанд оролцохгүй.  Бид залуу насаа энэ холбоонд зориулсан хүн. Одоо гүтгэлгээ зогсоо гэж хэлмээр байна" хэмээлээ.

Arslan.mn

Харин тус холбооны дэд тэргүүн асан Д.Дэнзэн "Монгол бөхийн өргөө хандиваар боссон. Бид зургаан  зүйлийг  санаачилж Монгол улсын төрөөс 800 сая төгрөгийн дэмжлэгээр олгосон. Нийт хоёр тэрбум гаруй үнэтэй барилга юм. Бид бөхийн өргөөг хандиваас гадна албан байгууллагын сугалаа, нэр төрийн арилжаа, алтан карт зэргийг борлуулж байж босгосон. Энэ ажилд бид бүхэн зургаан жил зүтгэсэн. Биднийг бөхийн өргөөг барих гэж байхад нийгэм хүндхэн байсан. Үүнийг үгүйсгэж болохгүй."

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56798
1 эможи

Зочин
2018-05-02 23:34
Тэгээд албан ёсны байрны гэрчилгээ нь улсын бүртгэлд хэний нэр ,хаана байгаа юм бол?
Зочин
2018-05-02 18:57
Данзан гэдэг хүн ш дээ
keyboard_arrow_up