Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг хүргүүлэв

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

ЗДХЯ, МУ-д ГХУСАЗЗ, ЦЕГ, ЗЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” эрчимжүүлсэн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өчигдөр “Онлайн” хурал зохион байгуулсан байна.
Хурлын үеэр хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа, унадаг дугуй, ролик, скутерээр замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх видео сэрэмжлүүлэг, зөвлөмж зэргийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг эрчимжүүлж, хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч эцэг эхэд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах зэрэг чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгсөн байна.

Arslan.mn

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56796
1 эможи

keyboard_arrow_up