“Замын хөдөлгөөний цагаан толгой“ тэмцээнд 147 дугаар цэцэрлэг тэргүүллээ

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

ЦЕГ болон ЗЦА-аас жил бүрийн хавар сургууль ,цэцэрлэгүүдийн хамт "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн зохиодог. Энэ хаврын тэмцээн дүүргүүдээс эхэлж байна. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой-2018" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшил эзэмшүүлэх зорилготой билээ. Тэгвэл ‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2018’’ тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 22 цэцэрлэгийн 264 хүүхэд оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээний нэгдүгээр байрт 147 дугаар цэцэрлэг орсон бол 22 дугаар цэцэрлэг удаалжээ. Харин гутгаар байранд 45 дугаар цэцэрлэг орсон бол 201, 82 дугаар цэцэрлэгүүд шагналт байранд шалгарчээ. Энэ жилийн тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо болон Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан байгуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан  орлогч дарга  Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56794
1 эможи

keyboard_arrow_up