“Улаан ном”-ыг цахим хэлбэрээр үзэх боломжтой боллоо
Нэн ховор амьтан, ургамлын тухай мэдээллийн багтаасан “Улаан ном” өнгөрөгч онд гурав дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж гарсан билээ. Харин тус “Улаан ном”-ыг цахим хэлбэрт шилжүүлсэн тухай мэдээллийг өнөөдөр БОНХЯ-аас сэтгүүлчдэд мэдээллээ. Тус яаманд “Слайд” компани санал тавьж улмаар “Улаан ном”-ыг цахим хэлбэрт шилжүүлсэн байгаа юм байна.
Харин уг “Улаан ном”-ыг EPUB, PDF, KINDLE гэсэн гурван хувилбараас сонгон, гар утас болон компьютертээ татаж авах бүрэн боломжтой гэнэ. Цахим номд нийт 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд цахим улаан номыг www.redbook.mn хаягаар хандан үзээрэй. Мөн шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд, одой галуу, ооч ёл, манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг энэ номд шинээр бүртгэжээ.