Жолооч нарын торгуулийг тэглэсэн хассан зүйл байхгүй гэв

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр иргэд “жолооны торгуулийг тэглэж, төр өршөөжээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, torguuli.mn сайт дээр өөрийнхөө машины дугаараа хийгээд харахаар торгууль тэглэгдсэн байна гэсэн мэдээлэл гараад байсан юм.

Тэгвэл замын цагдаагийн албаныхан энэ мэдээллийг үгүйсгэж байна.  Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Жолооч нарын торгуулийг тэглэсэн, эсвэл торгууль нь устсан, өршөөгдсөн гэх буруу ташаа мэдээлэл амралтын өдрүүдэд гарсан. Иргэд бэлэн бус торгуулийн мэдээллийг дээрх сайтаас гадна torguuli.police.gov.mn, smartcar.mn зэрэг сайтаас харах боломжтой. Torguuli.mn сайтын үйл ажиллагааг үндэсний дата сентр төвөөс эрхэлж явуулдаг. Уг сайтад шинэчлэл хийгдсэний улмаас иргэдийн торгуулийн мэдээ гарч ирэхгүй, эсвэл мөнгөн дүн тэглэгдэх зэрэг алдаа заасан асуудлууд гарсан. Өөрөөр хэлбэл, системийн шинэчлэлтэй холбоотойгоор гарсан алдаа. Түүнээс тэглэж, торгуулийн мөнгийг хассн зүйл байхгүй. Одоо бол хэвийн зүгээр болсон байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
5
56766
8 эможи

Torguuli
2019-09-21 10:53
Mashin yavdgui udur mashinaa ogt hudulguugui bhad 400myangiin torguuli orood irtsen bhiin tegeed uliastairuu bur yavdgui eniig yaj zohitsuulah ve
ц
2019-08-04 23:18
шинэ сайт ажиллахгуй бган биш уу
хэлмэгдэгч
2018-05-02 18:55
Тэгэлчихгүйдээ хажуу талаасаа машинд шахуулаад чигээрээ явах эгнээнд санаандгүй ороод зүүн гарлуугаа эргэж орсон юмаа цагдаадаа учирлаад хэлээд нэмэргүй торгоод тэр пайнагаасаа болоод хөдлөхдөө машинтай мөргөлдөөд новшийн цагдаагаас болж билээ
keyboard_arrow_up