Монголын хамгийн том, хамгийн олон оролцогч, үзэгчтэй “БАРИЛГА ЭКСПО 2018”

2018 оны 4 сарын 30

Arslan.mn

Дулааны улирал эхэлж айл гэр, албан байгууллага байшин байгууламждаа засвар өргөтгөл хийх, шинээр барих ажлуудаа аль хэдийнэ эхлүүлжээ. Жил бүрийн энэ цаг мөчид цагаа олсон нэгэн үйл ажиллагаа болдог нь “БАРИЛГА ЭКСПО 2018” үзэсгэлэн яармаг юм. 

Монголын хамгийн том, хамгийн олон оролцогчтой, хамгийн олон үзэгчтэй, ногоон хөгжлийг дэмжигч “Барилга экспо 2018” олон улсын үзэсгэлэн яармаг 10 дахь жилдээ уламжлал ёсоороо зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус үзэсгэлэнг мэдэхгүй хүн ховор бөгөөд салбартаа танигдаж, тэдний дунд хүлээлт болдог болсон гэхэд хилсдэхгүй. 

Энэ жилийн үзэсгэлэн яармагт нийт 200 гаруй аж ахуй нэгж оролцож байна.  Тус үзэсгэлэн нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 29-нд “Барилгын материал, дэвшилтэт технологи”, 05 дугаар сарын 04-нөөс 06-нд “Орон сууц, хаус дизайн, үл хөдлөх хөрөнгө, амины орон сууц” гэсэн хоёр чиглэлээр Мишээл экспо төвд үргэлжилнэ.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56674
0 эможи

keyboard_arrow_up