Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзах газар Улаанбаатар байж болох 8 шалтгаан

2018 оны 4 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай тавдугаар сард багтаан  уулзалт зохион байгуулахаар тохиролцсон талаарх мэдээлэл дэлхий нийтийн анхааралд байна.

Энэ уулзалт АНУ болон БНАСАУ-ын хооронд хийж буй анхны дээд хэмжээний уулзалт болох бөгөөд одоогийн байдлаар хэзээ, хаана гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Thediplomat.com сайтаас энэ уулзалтыг хоёр Солонгосын хилийн заагт байрлах Панмүнжомд болох болов уу гэж таамаглаж байгаа талаараа мэдээлжээ. Гэвч Доналд Трампийн тамгын газар өөр газар хайж эхэлбэл Монголын нийслэл Улаанбаатар уулзалтад тохиромжтой хэмээн уг мэдээлэлдээ дурдсан байна.

Түүнчлэн дээд хэмжээний уулзалт болох шийдвэр гарсан гэсэн мэдээлэл цацагдсанаас 22 цагийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид Япон ба Хойд Солонгосын уулзалт зэрэг олон чухал уулзалтуудад түлхэц болж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” хэмээн жиргэснийг онцолжээ.

Thediplomat.com сайтад Жулиан Диркес, Ж.Мэндээ нарын нийтэлсэн Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Улаанбаатарт болох нь яагаад зөв сонголт байх талаар найман шалтгааныг хүргэж байна.

1.Монгол Улс нь 1990 онд Ардчилсан хувьсгал гарснаас хойш бүс нутгийнхаа хөрш орнуудтай улс төрийн төвийг сахисан, найрсаг харилцаатай улс. 2015 онд албан ёсоор төвийг сахисан бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан.

2.АНУ-тай найрсаг харилцаатай. 1990 оноос АНУ-тай найрсаг харилцаа тогтоон, олон удаа төрийн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулж байсан. Мөн АНУ Монгол Улсад тусламж, хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй Ардчиллыг бэхжүүлэхэд нэмэр оруулсан хөрш орны нэг.

3.БНАСАУ-тай ч найрсаг харилцаатай. Хоёрдугаар сард Пёньяанд болсон өвлийн олимпийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай БНАСАУ-аас Монголд ажилтан ажиллуулах гэрээ хийсэн. Магадгүй хоёр солонгосын дайны үеэр зуу зуун хүүхдийг Монгол уруу нүүлгэн шилжүүлж байсан нь БНАСАУ-ын хувьд хамгийн ач холбогдолтой зүйл байж болох бөгөөд энэ сэтгэл хөдөлгөсөн харилцаа цаашид ч үргэлжилнэ.

4.Уулзалт Азид болно. Улаанбаатар бол АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид амархан хүрч болох байршил.

5.Монгол Улсын Засгийн газар БНАСАУ болон 2007, 2012 онуудад Япон ба Хойд Солонгос засгийн газрын түвшний уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байсан. 2017 онд Монгол Улсын Засгийн газраас Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг зохион байгуулсан. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ бага хуралд оролцсон бөгөөд хоёр талын хэлэлцээ бүхий хэд хэдэн уулзалтад оролцсон. Хоёр орны төлөөлөгчид сэтгэл хангалуун үлдэж, эдгээр уулзалт амжилттай болсон.

6.Бие даасан найдвартай байдал. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх нь Доналд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтын нэг асуудал. Монгол Улсын хувьд “Цөмийн зэвсэггүй бүс” статустай.

7.АНУ болон БНАСАУ-ын холбоотон орнууд Улаанбаатарыг зөвшөөрнө. Мэдээж хэрэг Өмнөд Солонгосын эрх баригчид өөрт илүү ойр байршлыг илүүд үзэх ч Монгол Улс байж болохр сонголт. Япон улс өмнө нь Монгол Улсыг дундын орон болохыг хүлээн зөвшөөрч байсан төдийгүй уулзалтыг Солонгосын хойгоос өөр газар зохион байгуулах нь хулгайлагдсан хүмүүсийн асуудлыг хөтөлбөрт багтаахад хэрэгтэй юм. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Путин, Ши Жиньпин нарын хувьд тусгайлан төлөвлөсөн газар байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд аль аль Улаанбаатарт болохыг зөвшөөрөх магадлалтай.

8.Дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхэд зуу зуун албаны хүмүүс очно. Үүнтэй төстэй уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулж байсан. Тодруулбал АСЕМ. Тавдугаар сар гэдэг бол Монголын хахир хатуу хүйтэн өвөл дуусаад удаагүй байх хугацаа тул жуулчид ч тийм их биш. Энэ нь зочид буудал, агаарын тээвэрт айлчлалын баг санаа зовох зүйлгүй.

Эх сурвалж: thediplomat.com                   GOGO.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56663
1 эможи

keyboard_arrow_up