Төрийн банк ТОП-3 банкны нэгээр шалгарлаа

2018 оны 4 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхимаас хамтран жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2017 онд амжилт бүтээлээрээ манлайлсан ТОП-100 аж ахуйн нэгжид хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

Тус арга хэмжээнд Төрийн банк ТОП-100 аж ахуйн нэгжээс 11 дүгээр байрт,  банкны салбарт шилдэг 3 банкны нэгээр шалгарлаа. Төрийн банкны хувьд 2015 оны ТОП-100 аж ахуйн нэгжээс 17-р байрт, 2016 оны ТОП-100 аж ахуйн нэгжээс 8-р байрт шалгарч байсан юм. 

2017 онд Төрийн банкны нийт актив 2.3 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.8 их наяд төгрөг, жилийн 12.4  тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг  ханган ажилласан байна. 

Төрийн банк нь 2017 онд шинээр 5 салбар ашиглалтад оруулж, 51 салбартаа цахим үйлчилгээний цогц шийдэл Гялсбуланг нэвтрүүлж,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  4 том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-аар 2017 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулж, олон улсын стандартад амжилттай шилжсэнээс хойш долоон жил болжээ. Түүнчлэн банкны үйл ажиллагааг олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s  агентлаг үнэлэн, “B3” буюу банкны хэтийн төлөвийг тогтвортой гэж үзсэн байна. 

Arslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56631
0 эможи

keyboard_arrow_up