Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2018 оны 4 сарын 28

Улаанбаатарт 24 хэм дулаан байна Arslan.mn

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаахан салхи шуургатай байна.

2018 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дарьгангийн тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 9-11 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56623
0 эможи

keyboard_arrow_up