Зөөгч нар бусдын картны нууц үгийг луйварчдад дамжуулсан тохиолдол гарчээ

2018 оны 4 сарын 27

Холбоотой Зураг

Томоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байжээ Энэ хэрэг нийслэлд хэдхэн сарын өмнө гарсан аж. ХХБ-ны Картын удирдлагын газрын захирал Х.Ганцэцэг “Төлбөрийн картын эрсдэл” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар онцолсон юм.

Манай улсад 2 сая орчим хүн банкны карттай. Таны картын мэдээллийг хууль бусаар олж аван гэмт хэрэг үйлддэг тохиолдол үүгээр дуусахгүй.

Гэмт хэрэгтнүүд картын мэдээллийг өөр картанд хуулж,  өнөө картаараа, АТМ-ээс бэлэн мөнгө авдаг байна. Ингэхдээ маск зүүж, саравчтай малгай өмсөн, өөрийгөө сайтар халхлахаа мартахгүй нь мэдээж.

Гэтэл бид өдөр бүр л цайны цагаар гадуур хооллон, зөөгчид картаа өгөөд явуулчихдаг. Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд гээд хээвнэг нууц үгээ хэлдэг. Энэ бол зоогийн газрууд гэлтгүй үйлчилгээний бусад газруудад ч нийтлэг тохиолддог. Хамгийн сонирхолтой нь үйлчилгээний байгууллагын ажилтан танаас нууц үгийг чинь авлаа гээд хуулийн ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
56590
2 эможи

keyboard_arrow_up