Нийслэл бонд гаргах журамтай боллоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 8-нд болж хуралдаанаар нийслэлийн бондын журмыг хэлэлцэн баталлаа. НЗДТГ, Дэлхийн банктай хамтран бонд гаргах асуудлаар хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийж, судалгаа явуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн бондын журмын талаар танилцуулахдаа, “Журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээс гадна, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Банк зэрэг холбогдох байгууллагуудаас санал аван тусгасан. Бид төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлаа бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид олон улсын зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчноо бэлдэж, тусгайлсан журам боловсруулж батлуулахаар өргөн барьж байна” гэж онцоллоо.
Монгол Улсын хууль, дүрэм журамд нийслэл хотын олон улсын зах зээлээс зээлэх чадварт хязгаар тавьсан буюу өрийн мөнгөн тэмдэгтийн талаар тодорхойлж өгсөн заалт байдаггүй ч авах зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоосон байдаг байна. Тодруулбал, өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс болон төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын 15 хувиас хэтэрч болохгүй гэсэн тодорхой заалт байдаг юм байна. Төсвийн тогтвортой байдлын хуульд “улсын өр” гэдэгт дотоод, гадаад зээл болон Засгийн газар, орон нутгийн захиргаа түүний дотор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийг оруулсныг тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй. Энэ жишгээр тооцвол Дэлхийн банкнаас гаргасан 2012 оны судалгаагаар нийслэл хот 347 тэрбум төргөгийн бонд гаргах боломжтой гэж үзсэн байна. Хэрэв хотын төсөв, шууд орлого нэмэгдвэл үүнээс илүү хөрөнгийг босгох боломжтой юм. Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас бондын хөрөнгийг найлахын аж үйлдвэрийн парк, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төслүүдэд зарцуулахаар журамд тусгажээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн бондын журмын талаар танилцуулахдаа, “Журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээс гадна, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Банк зэрэг холбогдох байгууллагуудаас санал аван тусгасан. Бид төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлаа бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид олон улсын зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчноо бэлдэж, тусгайлсан журам боловсруулж батлуулахаар өргөн барьж байна” гэж онцоллоо.
Монгол Улсын хууль, дүрэм журамд нийслэл хотын олон улсын зах зээлээс зээлэх чадварт хязгаар тавьсан буюу өрийн мөнгөн тэмдэгтийн талаар тодорхойлж өгсөн заалт байдаггүй ч авах зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоосон байдаг байна. Тодруулбал, өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс болон төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын 15 хувиас хэтэрч болохгүй гэсэн тодорхой заалт байдаг юм байна. Төсвийн тогтвортой байдлын хуульд “улсын өр” гэдэгт дотоод, гадаад зээл болон Засгийн газар, орон нутгийн захиргаа түүний дотор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийг оруулсныг тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй. Энэ жишгээр тооцвол Дэлхийн банкнаас гаргасан 2012 оны судалгаагаар нийслэл хот 347 тэрбум төргөгийн бонд гаргах боломжтой гэж үзсэн байна. Хэрэв хотын төсөв, шууд орлого нэмэгдвэл үүнээс илүү хөрөнгийг босгох боломжтой юм. Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас бондын хөрөнгийг найлахын аж үйлдвэрийн парк, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төслүүдэд зарцуулахаар журамд тусгажээ - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/6164#sthash.PU7wsMBq.dpuf