Өнөөдөр болох үйл явдлын тойм
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
07:30-10:00 цагт: Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадлыг сурталчлах БЗД-ийн "ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО" арга хэмжээний нээлт, "НАРНЫ АЛХАЛТ" үйл ажиллагаа болно.
НЗДТГ-ын Б танхимд
10:00 цагт: Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, наадмын албан ёсны түншээр ажиллаж байгаа Тоёото корпорациас хэвлэлийн бага хурал хийнэ.
10:30 цагт: Наадмаар хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн талаар салбар хороо, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийнэ.
МХЕГ-т
11:00 цагт: Баяр наадам, аялал амралтын үеэр иргэд, аж ахуйн нэгж хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар мэдээлэл өгнө.
Батлан хамгаалах яаманд
11:00 цагт: Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан батлан хамгаалах, зэвсэгт хүчний алба хаагчдад Төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслол болно.
Төрийн ордонд
11:40 цагт: Ерөнхийлөгч шагнал гардуулна.
НЗДТГ-ын А танхимд
12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаа хүмүүст нийслэлийн удирдлагууд шагнал гардуулна.
Батлан хамгаалах яаманд
11:00 цагт: Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан батлан хамгаалах, зэвсэгт хүчний алба хаагчдад Төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслол болно.
Монгол Ньюс мэдээллийн төвд
12:00 цагт: Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” Соёлын Наадмыг 2014 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт долоо дахь жилдээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.