“Саруул” хорооллын барилгын ажлыг зогсоожээ

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Галын болон ослын даллагатай “Саруул” хотхоны барилгын ажлыг мэргэжлийн хяналтаас бүр зогсоосон байна.
Учир нь хоёр долоо хоногийн дотор ноцтой осол гарсан юм. Өнгөрсөн долоо хоногт кран унаж зэргэлдээ орон сууц болон зогсоолд тавьсан байсан машинуудыг сүйтгэсэн бол өнгөрсөн амралтын өдөр барилгын туслах ажилтан 9 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Мөн өмнөх шөнө нь гал түймэр гарч гурван айл эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүн амиа алдсан.  Гэхдээ талийгаач гадны нөлөөтэй нас барсан бөгөөд гэмт этгээдүүд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаагаад хэргийн газраас зугтаасан байсныг хууль хяналтынхан олж тогтоосон юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
56467
1 эможи

keyboard_arrow_up