Улаанбаатарт 20-22 хэм дулаан

2018 оны 4 сарын 24

Arslan.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо Орохгүй. Салхи Баруун Өмнөөс Секундэд 6-11 Метр. Шөнөдөө 2-4 Градус, Өдөртөө 20-22 градус дулаан Байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор  6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан,

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан,

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан,

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан,

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56403
0 эможи

keyboard_arrow_up