Б.Мэргэн: Эрдэнэт үйлдвэр болон Засгийн газар энэ өр төлбөрийг барагдуулах ёсгүй

2018 оны 4 сарын 23

Arslan.mn

Эрдэнэт Үйлдвэр өөрийн харилцагч болох Жаст группт Стандарт Банкнаас авах зээлэнд баталгаа гаргаж өгснөөс үүдэж нийтдээ 109 сая долларын өрөнд унаад байгаа.

Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Мэргэн ““Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийгээгүйг АТГ-аас мэдэгдсэн. Хаанаас ямар учиртай ийм мэдээлэл цацаад байгааг мэдэхгүй байна.

Арбитрын шүүхийн шийдвэрийг интернетэд ил байгаа эх сурвалжаас авч, гэрээнд зурагдсан гарын үсэгнүүд хуурамч гэдгийг Лондонгийн шинжээч компаниар батлуулаад бүгдийг нь орчуулаад өгсөн.

Бид үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, гэм буруугүйг нотлох байр суурьнаас оролцож байна. Эрдэнэт үйлдвэрийн хэрэг залилангийн шинжтэй байсан. Эрдэнэт үйлдвэр болон Засгийн газар энэ өр төлбөрийг барагдуулах ёсгүй. Дампуурахгүй байж болох гарцууд нь байна.

Бид Б.Мөнхжаргалыг өмгөөлөхийн тулд Арбитрын шийдвэрийг юу гэж тусгасныг харах шаардлагатай, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд өмгөөлөгч бүх байгууллагаас мэдээлэл авах эрхтэй. Тухайн байгууллага өмгөөлөгчид мэдээлэл өгөх үүрэгтэй гэсэн байдаг. Бид тус шийдвэрийг үзэхээр албан бичиг явуулсан ч хариу ирээгүй л байна. Энэ шийдвэрийг харж чадвал бидний эргэлзээ алга болох учиртай. 

Мөн 2013 оны 28 хуудаст богино гэрээ Б.Мөнхжаргалын сейфнээс гарч ирсэн, мөрдөн байцаах газар хурааж авсан гэж яриад байгаа. Гэрт нь байх нь байсан ч ажлаасаа гарсан байхдаа сайн дураараа, ЭҮ-ийн хуулийн ажилтанд хүлээлгэн өгсөн. 

Стандарт банктай харилцаж байсан ганц хүн нь Б.Мөнхжаргал байсан гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Ч.Ганзориг Б.Мөнхжаргалаар хуурамчаар гарын үсэг зуруулсан гэж яриад байгаа нь ч үндэслэлгүй.

Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хүүг зогсоох, төлбөрийн нөхцлийг багасгах арга хэмжээ авч ажиллаж буйгаа мэдээлсэн. Тиймээс ямар нэг эх сурвалжгүй, албан бус мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56381
0 эможи

keyboard_arrow_up