ФОТО : Яармагийн гүүрний бүтээн байгуулалт ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

2018 оны 4 сарын 22

Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт,  20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

Хотын дарга С.Батболд технологийн горим, хугацааны хувьд яаж явж байгааг энэ үеэр тодрууллаа. “Гүүрийн ажил технологийн дагуу, нэлээд шахуу, шаргуу явж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 20-ноос гүүрийн бэлтгэл ажил эхэлсэн. Үндсэн хэсгийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэдгийг Зөвлөх компанийн хяналтын багийн ахлагч хэлж байв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56343
1 эможи

keyboard_arrow_up