Хэрэглэгчдэд тодорхой тайлбаргүйгээр шатахуун борлуулахгүй, хомсдол үүсгэсэн зөрчлийг илрүүлжээ

2018 оны 4 сарын 19

Arslan.mn

ШӨХТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тайлбаргүйгээр шатахуун зарахаа зогсоосон, үнээ нэмсэн шатахууны компаниудад торгууль тавьсан талаар мэдээллээ. Мөн ШТС-уудын шахалтад хяналт шалгалт хийжээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн: "Хэрэглэгчдээс М-Ойл компанийн ШТС шатахуун дутуу шахаж байна гэсэн мэдээллийн дагуу манай байгууллага ажилласан. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШТС-ыг хамрууллаа. Хяналт шалгалт хийхэд шахалтын түвшин хэвийн байсан" гэж мэдээллээ. 

Харин нэг аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцын түгээгүүрийн Стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажуулалтад хамруулсан лацны бүрэн бүтэн байдал алдагдсан нь тогтоогдсон тул тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. 

Мөн ШӨХТГ-аас 2017 оны сүүлээс 2018 оны эхэн хүртэл шатахуун импортлогч 7 компанийн 73 ШТС-д хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тодорхой тайлбаргүйгээр шатахуун борлуулахгүй, хомсдол үүсгэж байсан зөрчил илрүүлжээ.

Үүнтэй холбогдуулж 7 компанид 5-20 сая төгрөг хүртэл торгууль ногдуулсан байна. Өнөөдрийн байдлаар Магнай Трейд, Петро Стар компаниуд 5 сая төгрөгийн торгуулиа төлсөн бол Содмонгол, Шунхлай, Тэс Петролиум, Жэй Эм Ойл, Тэспетролиум, Ойн Бирж компаниуд ШӨХТГ-ын торгуулийг эсэргүүцэж шүүхэд ханджээ. Одоогоор шүүх хурал болоогүй байгаа аж. 

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56263
0 эможи

keyboard_arrow_up