Дижитал орчинд та “ИЛҮҮДЭЛ ЖИН“-тэй

2018 оны 4 сарын 19

Apple-ийн инженер асан Тони Феделл Wired сэтгүүлд бичсэн нийтлэлдээ гар утас үйлдвэрлэгчид хүмүүсийг хэт донтохоос нь сэргийлэх арга хэмжээ авахгүй байна гэжээ. Тэрээр гар утасны хэрэглээ ихдэхэд ямар сөрөг нөлөө учирч болохыг хүмүүст сайтар ойлгуулах ёстой гэж үзэж байгаа аж.

Феделл “Жишээлбэл эрүүл хооллолтын тухай аваад үзье. Эрдэмтэд, хоолны мэргэжилтнүүд хүн хүнсэндээ хэдий хэмжээний нүүрстөрөгч, уураг хэрэглэх ёстойг хэлж, бүр жингийн харьцааг тодорхойлох стандарт арга боловсруулсан байна. Ямар хэмжээний дасгал хийх тухай нарийн шинжлэх ухаан хүртэл бий.

Тиймээс хэрэглэгчид юуны түрүүнд өөрөө хэчнээн цаг хугацаагаа дэлгэцийн ард өнгөрүүлж буйгаа тооцож мэддэг, үүнийгээ тохируулж чаддаг болох хэрэгтэй

Гэтэл дижитал технологийн хувьд юу нь “жимс, ногоо”, аль нь “уураг”, “өөх тос” болохыг бид мэдэхгүй. “Жингийн илүүдэл”, “Жингийн дутагдал” гэдгийг энэ салбарт юу гэж ойлгох ёстой вэ? Эрүүл, сайхан амьдрахад дижитал амьдрал ямар байх ёстой юм бэ? гэдэг асуултуудад хариулт байхгүй. Тиймээс эрх баригчид, хууль сахиулагчид орж ирэхээс нь өмнө үйлдвэрлэгчид, хөгжүүлэгчид арга хэмжээ авах ёстой.

Сонирхолтой нь бид дижитал технологийн донтолтыг эмчлэх эмнэлэгтэй болчихсон байхад түүнээсээ сэргийлэх аргыг нь хэн ч мэдэхгүй мэт явсаар л байна. Манай найзуудын хүүхдүүд хүртэл тоглоомын донгоос болж эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс үүнээс сэргийлэх аргыг мэддэг болмоор байна” гэжээ.

Олон төрлийн судалгаагаар ухаалаг утас, компьютерын дэлгэц удаан ширтэх нь бидний бие, эрүүл мэнд, сэтгэл санаанд хүртэл нөлөөлж байгааг харуулсан. Гэтэл гар утаснаас салахын эцэсгүй болгодог зүйлийг хийдэг, түүнийгээ хөгжүүлж, улам бүр донтуулдаг “Facebook” мэтийн зүйлс бас бий.

Тиймээс хэрэглэгчид юуны түрүүнд өөрөө хэчнээн цаг хугацаагаа дэлгэцийн ард өнгөрүүлж буйгаа тооцож мэддэг, үүнийгээ тохируулж чаддаг болох хэрэгтэй. Хүний “дижитал жин”-г тодорхойлдог аргачлалтай болох ёстой. Цаг хугацаа гэдэг үнэт зүйлийг хэрхэн зарцуулж буйгаа ойлгож, яг л зээлийн картныхаа төлбөр ямар гарч буйгаас шалтгаалж хэрэглээндээ хязгаарлалт хийдэгтэй адил цаг хугацаа хэмнэж сурах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56260
0 эможи

keyboard_arrow_up