Хүй долоо худагт 2,4 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийсэн байна

2014 оны 7 сарын 08

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан баяр наадамд бэлтгэж хийсэн ажлаа танилцууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж, тав тухтай 13600 суудал суурилуулаад байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асрын бусад тохижилт, засварын ажил үндсэндээ дуусчээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Хүй долоон худаг руу Railbus буюу төмөр замын автобусаар тээвэрлэлт хийнэ. Амгалан өртөөнөөс Хүй долоон худаг дахь Давааны өртөө хүртэл 7.53-20.06 цагийн хооронд 4 удаагийн эргэлтээр 1600 хүн тээвэрлэнэ. Чиглэлийн хувьд Амгалан, Ботаник, Дүнжингарав худалдааны төв, Дунд гол, Вокзал, УБТЗ 65 жил, Таван шар, Толгойт, Эмээлт, Давааны өртөөнд тус тус зогсож, зорчигч авна. 60 гаруй км урттай энэ замд 60 минут явах түгжрэлгүй Railbus-аар зорчиход өртөөний алслалтаас хамааран 1500-2500 төгрөгийн үнэтэй байхаар тогтоожээ. Харин Давааны өртөөнөөс Хүй долоон худаг дахь худалдаа үйлчилгээний талбай хүртэлх 2,3 км замд том оврын 5 автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Хүй долоон худагт энэ жил шинээр 200 суудал нэмснээр 3500 үзэгч морь барианы газарт тав тухтай наадамлах боломжтой болжээ.
Хүй долоон худаг дахь худалдаа үйлчилгээ, урлаг соёлын талбай, морь барианы газар хооронд засмал замууд шинээр тавьсан ба үүгээр Монголд үйлдвэрлэсэн бага оврын цахилгаан тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэнэ. 500 автомашины зогсоол нэмж байгуулснаар Хүй долоон худаг 4800 автомашины багтаамжтай боллоо. Нийтийн үйлчилгээнд зориулан нэмж байршуулсан бие засах 10 газар өвөл, зуны аль ч улиралд ажиллах боломжтой.
Хүй долоон худагийг цаашид Монгол наадмын цогцолбор төв болгох ба жил бүр тодорхой төсөв гарган бүтээн байгуулалт өрнүүлж байгаа юм. Дээрх тохижилтуудаас гадна энд 22 км дугуйн зам байгуулсан нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээс 6 дахин урт юм. Иймд баяр наадмаас бусад үед иргэд Хүй долоон худагт спортоор хичээллэх, тэмцээн уралдаан зохион байгуулах өргөн боломж бүрдсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5624
0 эможи
keyboard_arrow_up