Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ хавар шинэчлэн тогтооно

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

Манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулагджээ. 

УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны газрын дарга "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэж ярив.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хоёр жил тутамд тогтоодог. Тэр хугацаа нь болсон учир энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохоор ажиллаж байна хэмээн салбарын яамнаас мэдээлсэн. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оноос өмнө 2013 онд шинэчлэн 192000 төгрөг болгосон бол 2017 онд 25 хувиар нэмэгдүүлж 240 мянган төгрөгөөр тогтсон юм.   

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний сүүлийн 10 удаагийн нэмэгдлийг графикаас харна уу.

Эх сурвалж: gogo.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56182
0 эможи
keyboard_arrow_up