ФОТО: “Эрдэнэт ҮЙЛДВЭРЭЭ АВАРЪЯ, шүүгчдийн АВЛИГЫГ зогсооё“ жагсаал боллоо

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

С.Зоригтбаатар, А.Гантамир тэргүүтэй хэсэг иргэд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг луйвардсан Худалдаа Хөгжлийн Банкыг өмгөөлж байна, мафийн гар хөл болж байна гэх үндэслэлээр нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцохыг шаардан жагслаа.

“Эрдэнэт” үйлдвэрээ аваръя хөдөлгөөнөөс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тус хөдөлгөөнийг санаачлагч н.Зоригтбаатар тус жагсаалыг нээж хэлсэн үгэндээ "Монголчууд бид өнөөдөр тэмцэхээс өөр аргагүй болсон, тэмцэхгүй бол бидний Эрдэнэт үйлдвэр харийнхны гарт орох нөхцөл байдал үүсээд байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь зарим нэгэн эрх мэдэлтнээс болж гадны Стандарт банкны барьцаанд байна. Хууль хүчнийхэн энэ асуудлыг шалгаж байгаа. Тэд зөв шийдвэр гаргана гэж би итгэж байна. Үүн дээр иргэдийн хяналт хэрэгтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ эзэмшдэг байсан ч ОХУ Монголын төрд тус хувиа заръя гэдэг саналыг тавихад Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны сонгуулийн үеэр цаг хугацааны хайчанд орлоо хэмээн УИХ-аар хэлэлцэлгүйгээр хувийн аж ахуй нэгжид өмчлүүлсэн. 2016 оны сонгуулийн дараа МАН олонхи болж гарсан учраас тус 49 хувийг Монголын ард түмний авах ёстой гэж үзэн УИХ тогтоол гаргасан. Тэр тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Өнөөдөр УИХ-аас гарсан шийдвэрийг ашиг сонирхолын зөрчилтэй хэдэн шүүгчид гацааж байна. Монголчуудыг хэн нэгэн маф, эдийн засгийн бүлэглэл удирдаад байна уу гэдэг нь ойлгомжгүй болж эхэллээ. Ийм байж болохгүй гэдэг үүднээс өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна." хэмээлээ. 

Орхон аймаг дахь МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:

“Олон улсын Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ээр төлбөр төлүүлэх шийдвэр гарсан. Энэ маргааныг заавал Монгол Улсын шүүхээр заавал хянаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэлсэнчлэн гарын үсгийг нь худлаа зурсан байвал түүнийг нь шийдэх бүрэн эрх нь олон улсын Арбитрын хуульд бий.  Энийг мэдсээр байж, худлаа мэдэн будилж байна. Дундаас нь мөнгө  зувчуулсан хүмүүс бий. Тэр хүмүүс энэ хэргийн үнэн мөнөн учрыг олох сонирхолгүй байна.

“Эрдэнэт” бол 100 хувь Монголын ард түмний өмч, энд хэсэг бүлэг хүн эзэн суух ёсгүй. Энийг цаад талд нь хаацайлж байгаа хүмүүс нь шүүгч. Шүүх байгууллага иргэний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн эрх сэргээдэг байгууллага биш болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлтэйгээ хонгилоороо дамжуулж тодорхой бизнес бүлэглэлийг хамгаалдаг бүтэц болсон. Хамгийн улстөржсөн шийдвэр гаргадаг болсон. Улс төрийн намуудыг будилуулдаг, сонгуульд хэн орох, орохгүйг шийддэг. Гэмт хэрэг гарахад танил талтай, мөнгөтэй талд нь үйлчилдэг байгууллага шүүх болсон. Шүүг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэнчлэн насаараа томилогддог бүрэн эрхтэй.

Багш, эмч хэн ч байсан  Хөдөлмөрийн гэрээгээ нэг жилээр байгуулаад сунгадаг. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Гэтэл шүүгч нар насаараа сонгогддог бүрэн эрхтэй.  Буруу юм хийсэн ч өөрийнх нь дэргэд байгаа шүүгч нараас өөр хэн ч шүүхгүй. Ийм даварсан тогтолцоо үйлчилж байна. Шүүгч нар ард түмнээс сонгогдох ёстой юм байна. Коммунист нийгэмд монголчууд шүүгч нараа ард түмнээс сонгодог байсан. Манай МАХН-ын  боловсруулсан Үндсэн дээд хуулийн төсөлд шүүгчийг  орон нутгаас нь ард түмэн сонгодог байя гэж заасан. Ийм бүрэн эрхийг ард түмэнд Үндсэн хуулиар нь дамжуулж олгох ёстой” гэлээ. 

Дараа нь зохион байгуулагчид талбайд цугласан иргэдийн хамтаар Улсын дээд шүүх рүү алхлаа.

Тэд УИХ, Улсын дээд шүүхэд хандан гурван шаардлага тавьж буй юм. 

  • Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй байх,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн 41, 59 хувьтай холбоотой асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахад санаачилгатай ажиллах.  
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй Захиргааны болон иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцохыг хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
56175
2 эможи
keyboard_arrow_up