Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоов

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

Монголын бөхийн холбоо хоёр хуваагдан талцан эрх мэдлээ булаалдсаны улмаас Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд үймээн гарч, цагдаагийн хамгаалалтыг аваад байна.
Аварга А.Сүхбат начин Б.Одхүү нарын зодооны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Эдгээрээс болоод тус өргөөнд болох байсан бөхийн барилдаан болон урлагийн тоглолтыг түр хугацаагаар зогсоожээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Бөхийн өргөөний бүх үйл ажиллагааг түр зогсоосон байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
56173
2 эможи
keyboard_arrow_up