ХХЗХ: Ухаалаг утас хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, дата хэрэглээ 51 хувиар өслөө

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

Эдийн засгийн өсөлт эргээд эрчимжсэн 2017 онд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого нэг их наяд төгрөг давсан талаар Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээллээ. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд салбарын орлого тогтмол өсөж байгаа аж. Тухайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлогын 63.3 хувийг үүрэн холбооны салбар дангаар бүрдүүлж байна. Энэ нь жилийн дүнгээр 9.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүрэн холбооны нийт хэрэглэгчийн дийлэнх нь “Мобиком” болон “Юнител” компанийг сонгон үйлчлүүлж байна. Сүүлийн зургаан жилийн үзүүлэлтийг авч үзвэл эдгээр хоёр компанийн зах зээлд эзлэх хувь хэмжээ ойртож байгаа аж. Интернет хэрэглэгчийн тоо мөн тогтмол өсөлттэй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байна. Нийт интернет хэрэглэгчийн тоо өнгөрсөн онд 2.9 саяд хүрснээс мобайл дата хэрэглэгчийн тоо 2.6 сая болж нэмэгджээ. Мөн LTE буюу 4G дата хэрэглэгчдийн тоо 2017 онд өмнөх оноос бараг гурав дахин нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ ухаалаг гар утас хэрэглэгчийн тоо 3.5 хувиар өсөж, 2.4 саяд хүрсэн байна. Хэрэглэгчийн үүсгэсэн дата хэрэглээ 2017 онд 26.3 терабайтад хүрсэн нь 2016 оны мөн үеэс 51 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна IPTV хэрэглэгчийн тоо тогтмол өсөх хандлага ажиглагдаж байна. 2017 оны байдлаар бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 241 мянга давсан нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн дүн болжээ. IPTV нэвтэрснээр кино болон бусад контент бүтээгчдийн хувьд орлого олох эх үүсвэр нэгээр нэмэгдсэн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56147
0 эможи
keyboard_arrow_up