БГД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилчид Ахмад настны үндэсний төвд ажиллалаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилахуйн албаны хамт олон 3 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ч.Мэндбаяр даргатай хамт олон нэгдэж, энэ сарын 14-ний өдөр Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд хоёр байгууллагын 45 ажилтан, албан хаагчид 147 азай буурлууддаа асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүллээ. Хэрэгцээт ор дэрний цагаан хэрэглэл, дотуур хувцас, оймс, эмчилгээ, сувилгааны зориулалттай хэрэгсэл, витамин, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр бэлэг бариж ажиллажээ. Ахмад настнуудтайгаа харилцан ярилцаж сэтгэлийн дэм урам зориг хайрласан сайхан арга хэмжээ болж өндөрлөв.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛ
БУСДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС