ЗЦА: Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

2018 оны 4 сарын 13
Arslan.mn
Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулав.
Хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, хальтиргааны улмаас зам тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, холбоо тасрах, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтай юм. Зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд  хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар хангах, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56050
0 эможи
keyboard_arrow_up