Өнөөдрийн сэрэмжлүүлэг: ХҮҮХДЭЭ ганцааранг нь бүү ОРХИ

2018 оны 4 сарын 12

ХҮҮХДЭЭ ГАНЦААРАНГ зурган илэрцүүд

Та гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээхдээ юу гэж захидаг вэ? “Танихгүй хүнд битгий хаалгаа тайлж өгөөрэй, цахилгаан хэрэгслүүдийг оролдож болохгүй, цонхны тавцан дээр гарч болохгүй” гэх мэтээр захиxдаа “Эдгээр үйлдлийг хийвэл ийм аюултай” гэдгийг хэлж өгдөг үү. Хэрэв үгүй бол хор уршгийг нь сайтар тайлбарлаж өгөөрэй, эцэг, эхчүүд ээ.

Өчигдөр /2018.04.12/ Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг гарсныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Тодруулбал, 9 настай хүү Г-г гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж зэрэг эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ. 

Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй тайлбарлан ойлгуулж урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56020
0 эможи
keyboard_arrow_up