Нисэхийн замд ноцтой осол гарч хоёр хүн амиа алджээ

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ. Тодруулбал,  энэ сарын 10-ны өдөр иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.  Хавчуулагдаж нас барсан иргэн Б  гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Харин  иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь иргэн А ГССҮТ-д хүргэгдэх замдаа нас баржээ. Үүнээс гадна автобусанд зорчиж явсан З /12 настай, эмэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56015
0 эможи
keyboard_arrow_up