“Хүүхэд хамгаалал“ нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна

2018 оны 4 сарын 12

Arslan.mnЭнэ оны эхний 1 дүгээр улиралын байдлаар цагдаагийн байгууллагад 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон болон насанд хүрээгүй хүнээс 140 гэмт хэрэг үйлдсэн талаар статистик мэдээнд бүртгэгдсэн байна.

Гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ цаг үеийн нөхцөл байдалд үндэслэн цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн сарын хугацаатай зохион явуулж байна.

Арга хэмжээний үеэр алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах зэрэг ажлуудыг  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Мөн  Цагдаагийн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн шугамаар цагдаагийн байгууллагын гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн цахим сангийн “Нээлтийн ажиллагаа”-г 2018 оны 04 сарын 6-ний өдөр хийсэн байна.

Уг цахим санд  дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болсоноос гадна хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлох, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллийг бууруулах, илрүүлэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чухал чухал ач холбогдолтой мэдээ мэдээллийг оруулжээ.

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
56007
10 эможи
keyboard_arrow_up