Хөдөө, орон нутгийн автозамуудад хяналт шалгалт хийгдэж байна

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлж богино хугацаанд урт зам туулах нь эдийн засгийн хувьд болон хугацаа хэмнэх боловч аюулгүй байдал талаас нь үзвэл олон сөрөг үр дагавартай юм. Ийм ч учраас дэлхийн аль ч улсын замын хөдөлгөөний дүрэмд хөдөлгөөний хурдыг автомашины техникийн дээд хурдаар тогтоодоггүй бөгөөд хэсэгчилсэн байдлаар хязгаарлаж өгдөг.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэн гарах хор хохирлыг багасгахад хурдыг хязгаарлах нь чухал нөлөөтэй байдаг.

Иймд тус албанаас дээрх төрлийн зөрчил хамгийн ихээр бүртгэгддэг орон нутгийн замд гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр Налайх, Цонжин болдог, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж мөн зөөврийн хурд хэмжигч байрлуулан хөдөлгөөнд хяналт тавьж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм зөрчсөн жолооч нарт хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллав.

Мөн цаашид урин дулааны улирал эхэлж Улаанбаатар-Хөдөө орон нутаг-Улаанбаатар чиглэлийн замуудад зорчих тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх төрлийн хяналт шалгалтын ажлууд тогтмол хийгдэх тул жолооч та бүхэн хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцоорой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56003
0 эможи
keyboard_arrow_up