IT паркад “Дота” тоглохоос хэтрэхгүй байна

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн Үйлдвэрчний эвлэлийн дарга асан Б.Лхагвасүрэн, Монголын Залуу Хуульчдын “Хос дэнс” клуб төрийн бус байгууллагын тэргүүн А.Гантамир нар өчигдөр /2018.04.10/ хэвлэлийн хурал зарласан. Уг хурлыг Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ц.Сомномдамба хийлгүүлэхгүй, үймүүлэх үйлдэл гаргаснаас маргаан үүссэн. Ерөнхийдөө хоёр талын байр суурь, мэтгэлцээн, хэрүүл тэмцэл дунд энэхүү хэвлэлийн бага хурал явагдсан нь олон нийтийн  анхаарлыг татав бололтой. Ингээд тус хурлыг зарласан Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхний зарласан хурлын үеэр бүлэг хүмүүс дайрч бужигнаан үүсгэх гэж оролдлоо. Шалтгаан нь юу байв?

-Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба өөрийн ажилтнууд болон огт танихгүй хүмүүсийг хэвлэлийн хурал руу дайруулсан. Энэ салбарт байдаг ч үгүй, огт зүс хараагүй сонин этгээдүүдээр хэвлэлийн хурал хийлгэхгүй гэж үзсэн. Үнэн шударга зүйлээс айсан, албан тушаалтайгаа үлдэх гэсэн Ц.Содномдамба тун ч ядмаг арга хэрэглэлээ. Шударга зүйлийг хүчээр дарж нухчиж болохгүй учраас сэтгүүлч нар өмөөрч энэ хурлыг хийлгэсэн.Б.Лхагвасүрэн: IT паркад “Дота” тоглохоос хэтрэхгүй байна

-Та  нараар хэвлэлийн бага хурал хийлгэхгүй байх хэмжээний хууль бус зүйл тэдэнд байгаа юм уу, эсвэл?

-Мэдээлэл, технологи нь аль ч улс оронд тэргүүлэх салбар байдаг. Өнөөдөр АНУ, Япон, Солонгос гээд технологи хөгжсөн улсууд дэлхийн зах зээлээс хэрхэн мөнгө босгож байгааг бид бүхэн бэлээхэн харж байгаа шүү. Гэтэл манай “Ай Ти парк” тэр чиг хандлага руу явах нь битгий хэл “Дота” тоглохоос хэтрэхгүй байна шүү дээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр, интернет сүлжээгээр “Мөрийтэй тоглодог” гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг үнэн болов уу гэж боддог. Дэлхийн шилдэг инновацийг Монголдоо нэвтрүүлэхгүй, хөгжүүлдэггүй юмаа гэхэд ажлын цагаар “Дота” тоглохоо болих хэрэгтэй. Хийх ажилгүй нөхдүүдийг интернет тоглоом тоглоод байна гэсний төлөө Ц.Содномдамба миний гар утсыг хүртэл булаах гэж ноцолдож байсан юм шүү. Ажилтнуудаа үндэслэлгүй халдаг, сольдог, хэл амаар доромжилдог нөхөр энэ байгууллагыг удирдаж чадахгүй нь тодорхой байгаа учраас ажлаа өгөх шаардлага тавьсан.

-Ц.Содномдамбыг ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбатын “шахааны хүн” гэсэн?

-Тиймээ, тэр үнэн. Энэ хүний нөмөр нөөлгөөр албан тушаалд очсон гэдэг. Боловсрол мэдлэггүй, ёс зүйгүй, удирдах арга барилгүй хүнийг намын харьяаллаар албан тушаалд тавьсны гайгаар Мэдээлэл, технологийн салбар “хэвтэр”-т орчихлоо. Эдгээр “Дота”-чдыг өөрчилж хөгжлийн зам руу оруулах ёстой гэсэн оюутан залуус надтай нэгдэж байгаад баярлаж байна. Миний зүгээс Ц.Содномдамба хэмээх нөхрийг ажилдаа тэнцэхгүй гэдэг шаардлагыг ТӨХ-нд хүргүүлсэн. Мөн АТГ-т тодорхой хэмжээний баримтуудыг бичиж хүргүүлсэн.

-Мэдээлэл, технологийн үндэсний паркийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-“Хүүхэд шуугьсан их өргөө” гэж дуунд гардаг шиг залуучууд, шинэ санаанууд, сэдлүүд өрнөсөн, энэ салбарт шинээр гарч ирж байгаа аж ахуйн нэгжүүд  инкубаторт нь бойжсон орчин байгаасай гэж хүснэ. Одоо бол улс төрчдийн шахааны, танил талын Төрийн бус байгууллага, элдэв клуб, хуулийн фирм эзэлчхээд байна даа. Ийм даргатай, хоцрогдсон арга барилтай “Ай Ти парк” улам унана гэхээс биш хөгжихгүй гэдгийг төр засгийнхан, салбар хариуцсан нөхдүүд ойлгоосой. Уг нь хийх орчин нөхцлийг нь Н.Алтанхуягийн Засгийн газар бараг бүрдүүлээд өгчихсөн юм шүү дээ.

  -Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN             NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55935
0 эможи
keyboard_arrow_up