Чех дэх монголчууд тэтгэврийн даатгалд хамрагдана

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр тус улсад 7384 монгол иргэн оршин суудаг аж. Тэдний 5032 нь 5-25 жил амьдарч, оршин суух эрх авсан байна. Нийт монгол иргэдийн 67.5 хувь нь буюу таван мянга орчим нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 75 хувь нь оёдлын үйлдвэрт, 25 хувь нь хүнд болон хөнгөн үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт ажилладаг.

Харин 211 иргэн Чехэд аж ахуйн нэгж байгуулан жижиг, дунд бизнес эрхэлдэг аж. Мөн Монгол Улсын иргэд тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг. Иймд урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ноогдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор нийгмийн хамгааллын хэлэлцээрийг боловсруулж Чехийн талтай тохиролцсон аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг хэлэлцээрийг хэлэлцэж, дэмжсэн юм. Тус байнгын хорооны хуралдаанаар мөн Бүгд Найрамдах Кыргыз Улсын нийслэл Бишкек хотод Монголын Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэв. Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын газартай аж. Үүнийг Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55930
0 эможи
keyboard_arrow_up