Орон сууцны татварын буцаалтыг энэ сарын 20-ноос олгоно

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгө дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс  орж эхэлнэ гэдгийг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын улсын байцаагч И.Мөнхцэцэг хэллээ. 

Улсын хэмжээнд нийт 68 мянга гаруй татвар төлөгч Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн байна. 

Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг "Төрийн сангаас манайд өгсөн мэдээллээр дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгоно гэсэн. Иргэдийн буцаалтыг удаалгүй тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Татварын буцаалтын материалыг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн өгдөг.

Эх сурвалж:  ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55917
0 эможи
keyboard_arrow_up