Өнөөдөр болох зарим үйл явдал

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

08:30 цагт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд / Мобикомын ТЕДИ төвийн зүүн талд байдаг/ УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг шүүх хурал болно.

09:00-16:00 цагт Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд “ЭДИЙН ЗАСГИЙГ БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГО” МУ-ын ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ болно.

09:00 цагт Улаанбаатар зочид буудалд “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сангийн судлаачид, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим компанийн төлөөлөл оролцоно. 

10:00 цагт Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Азийн хөгжлийн банк хамтран “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн 9 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга нар тус тус оролцоно.

2018 оны 04 сарын 11 өдөр ОЮУТНЫ УР ЧАДВАРЫН “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Би хариуцлагатай ээж, аав” 3 сарын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сорих зорилготой ур чадварын “Дэвжээ” тэмцээнийг Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд нийгмийн ажилтан бэлтгэгдэг 6 их дээд сургууль оролцож авьяас чадвараа сорин өрсөлдөхөөр болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55915
0 эможи
keyboard_arrow_up