Хуулийн этгээдийн оноосон нэрээ цахимаар авах боломжтой боллоо

2018 оны 4 сарын 10

Arslan.mn

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар олгох боломжийг бүрдүүллээ. 

Тодруулбал, иргэд интернэтэд холбогдон www.burtgel.gov.mn сайт руу орж, аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж, хуулийн этгээдийн нэрээ авах боломжтой. 

Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог. Нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэж байна.
Цаашид шинээр байгуулагдах ХХК, зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа юм. 

Дашрамд дурдахад, өнгөрөгч хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас нийт 200 мянга орчим оноосон нэр олгожээ.

 

Эх сурвалж: ОӨУБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55893
0 эможи
keyboard_arrow_up