Ирэх долоо хоногт +19 градус хүрч дулаарна

2018 оны 4 сарын 10

Arslan.mn

Энэ долоо хоногийн сүүлээр буюу Бямба гарагаас эхлэн Улаанбаатар хотод өдөртөө 11-16 градус хүрч дулаарах бол ирэх долоо хоногийн даваа гарагаас 19 градус хүрч дулаарах аж. 

Мягмар гарагт мөн 19 градусын дулаан, Лхагва болон Пүрэв гарагт 14-17 градус дулаан байна. Харин ирэх таван хоногийн тухайд:

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, тал хээрийн  нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

11-нд ихэнх нутгаар дулаан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55876
1 эможи
keyboard_arrow_up