Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт боллоо

2018 оны 4 сарын 10

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын санхүү, бүртгэлийн ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварын дээшлүүлэх нэгдсэн сургалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Санхүү аж ахуйн албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 108 алба хаагч хамрагдсан юм.

Image may contain: 1 person, sitting

Сургалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитын шалгалтын дүн, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Цагдаагийн алба, газар, хэлтэс, тасаг төвүүдийн санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж, үнэлэх журам”–ыг үндэслэн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2018 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагааг дүгнэв. 
Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н,Цэвэлмаа “Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, төсөв, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Дариймаа нь “Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн талаар шинэчлэгдсэн гарсан хууль эрх зүйн акт, заавар, журамд гарсан өөрчлөлтүүдийн тухай”, Удирдлагын академийн багш (Ph.D) Л.Отгонтуяа “Худалдан авах ажиллагаан дахь нийтлэг зөрчил, түүнээс сэргийлэх арга зам” сэдвээр сургалт орсон.

Image may contain: 2 people

Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудад орсон шинэчилсэн найруулгын талаар Төрийн албаны зөвлөл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс танилцууллаа.

Сургалт зөвлөгөөнд оролцогчидтой Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд уулзаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Image may contain: 8 people

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55870
0 эможи
keyboard_arrow_up