Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөөр байна

2018 оны 4 сарын 10

Arslan.mn

Бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас машинд дайруулж, мөргүүлж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Өдөрт дунджаар 4-6 хүүхэд явган хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа машинд мөргүүлдэг гэх судалгаа байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд нэг өдөр зургаан хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тэдний тав нь харгалзах хүнгүй явж байгаад мөргүүлсэн байдаг. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн талаарх өнгөрсөн оны статистик тоог харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1018 бүртгэгдэж, ослын улмаас 59 хүүхэд амь насаа алдаж, 1117 хүүхэд гэмтэл авснаас 205 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтжээ. Осолд өртөх шалтгаан нь ганцаараа зам хөндлөн гарах, гарцгүй газраар гүйх зэргээс болж машинд мөргүүлж, шүргүүлдэг байна.

Тиймээс бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд нь сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс гадна хүүхдээ цагаан шугам, ногоон гэрлээр гаргаж сургахыг ЗЦГ-аас зөвлөж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55867
0 эможи
keyboard_arrow_up