Дархан аварга Жигжидийн Мөнхбат минь тайван нойрс доо...

2018 оны 4 сарын 09

Arslan.mn

Эдүгээгээс 50 жилийн өмнө дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байсан бидний хайртай аварга Жигжидийн Мөнхбат аварга өнөөдөр таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолоо.

Тэрээр Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо 1965 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга, АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдсан ч Шведийн бөх А.Антонсонийг 3 минут, 30 секундэд цэвэр, ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8 минут, 30 секундэд мөн цэвэр ялж хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Энэ хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган медаль гэдгээрээ спортын түүхэнд тод бичигдэн үлдсэн түүх билээ.

Жигжидийн Мөнхбат аварга үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ.

Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан байх болтугай

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN          
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
55854
3 эможи
keyboard_arrow_up