НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдэх боломжтой

2018 оны 4 сарын 09

Arslan.mn

Татварын ерөнхий хуулийн 45 р зүйлд заасны дагуу татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу үйлдэж харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй. Тиймээс албан байгууллага аж ахуй нэгжүүд өнгөрсөн гуравдугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа энэ сарын 10 ны өдрөөс өмнө татварын ерөнхий газарт ирүүлэхийг сануулж байна

Иргэд худалдан авсан барааныхаа үнийн дүнгийн 2 хувийг буцаан авдаг тогтолцоонд шилжээд чамгүй хугацааг өнгөрүүлж байна. Иргэдийн тухайд нэг үеэ бодвол төлбөрийн баримтаа цахимаар бүртгүүлээд буцаан авалт болон сугалаанд идэвхитэй оролцдог болсныг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Харин өнөөдрийг хүртэл нэмэгдсэн өртгийн албан татварын системд шилжээгүй олон байгууллага байгаа. Үүнээс Хархорин, Нарантуул тэргүүтэй томоохон захууд татварын системд шилжээгүй байгаа юм. Холбогдох газраас нэмэгдсэн өртгийн албан татварын системд шилжээгүй байууллагуудыг системд шилжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгааг хэлдэг. Иргэдийн тухайд нөат-ын баримт олгохгүй байгаа аж ахуй нэгжийг 1800-1288 утсаар мэдээллэх боломжтой.  Харин татвар төлөгч байгууллагууд тайлангаа татварын ерөнхий газарт мэдүүлэх хуулийн хугацаа байдаг юм.  Тодруулбал НӨАТ-ын өнгөрсөн гуравдугаар сарын тайлангаа энэ сарын 10-наас урьтан мэдүүлэх хэрэгтэйг татварын ерөнхий газраас сануулж байна. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

Татварын тайланд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна. Татварын тайланг гаргасан буюу ийнхүү гаргахад оролцсон этгээд уг тайланд гарын үсэг зурах бөгөөд хэд хэдэн этгээд хариуцсан үүргийнхээ дагуу тайлан гаргахад оролцсон бол ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55853
0 эможи
keyboard_arrow_up